Бид эхний ээлжинд Генийн түлхүүр дамжуулалтын үндсэн бүтээл болсон "Генийн түлхүүр - Эрхэм зорилгоо нээ" номыг амжилттай хэвлүүлээд байна.
Номыг хүргүүлж авах бол доорх захиалгын маягтыг бөглөнө үү.
Генийн түлхүүр профайл 2024 оны 11 сард Монгол хэл дээр орчуулагдана.
Энэхүү бяцхан ном нь мэргэн ухааныг нэрж тунараасан шилдэг бүтээл юм. Яруу, боловсронгуй, цомхон энэ бүтээл танд Генийн түлхүүрүүдийн цөм арга техникийг танилцуулж, мэргэн ухаанд хүрэх бүх замыг нээж өгнө.
Энэ ном танд амьдралынхаа өнцөг булан бүрт тунгаан бясалгал шингээхийн ид шидийг харуулж, орчин үеийн ертөнцөд ховор тохиолддог уужим, тайван, тунгалаг байдлын гүн гүнзгийг танд мэдрүүлэх болно. Дахин дахин эргүүлэх номын очир эрдэнэ билээ.
"Таны амьдралд тунгаан бясалгалын урлагаар шийдвэрлэх боломжгүй асуудал үгүй билээ."
Ричард Рад
"Алтан зам" хөтөлбөрийн 1-р хэсэг, таны хологенетик профайлын Идэвхжлийн эрэмбэ сургалтын хэвлэмэл хувилбар. Энэхүү ном таны Хологенетик профайл руу нэвтрэх аяллыг эхлүүлж, суу билгээ идэвхжүүлэх дарааллын талаар алхам алхмаар зааварчилгааг багтаасан. Таны 4 үндсэн билгээс бүтсэн энэ дараалал амьдралынхаа жинхэнэ зорилгыг судлах боломжийг танд олгоно. "Генийн түлхүүр" номтой хослуулан ашигласнаар Идэвхжлийн эрэмбэ нь танд хамгийн гүн сорилтуудаа даван туулж, хамгийн дээд суу билгээ хэрхэн нээхийг харуулдаг.
Энэ ном танд идэвхжлийн эрэмбийн бүх гол элементүүд болох тойрог, зам, шугам зэрэг үндсэн тэмдэглэгээнүүдийг ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг харуулах болно.
"Алтан зам" хөтөлбөрийн 2-р хэсэг, таны хологенетик профайлын Сугарын эрэмбэ сургалтын хэвлэмэл хувилбар. Бидний хүүхэд ахуй насанд бүрэлдсэн хэв маягийн тухай сэтгэл хөдөлгөм аялал болох энэхүү ном хүн яагаад хайрыг эрэлхийлдэг шалтгааныг тайлбарлаж, түүнийг өөрөөсөө олох арга замыг зааж өгдөг. Сугарын эрэмбэ таны бүх харилцааг бүрэн өөрчлөх зөөлөн аялал юм.
Энэ ном танд Сугарын эрэмбийн үндсэн элементүүд болох тойрог, зам, шугам зэрэг үндсэн тэмдэглэгээнүүдийг ойлгож, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг харуулах болно.
Энэ бол үнэхээр ер бусын, амьдрал өөрчлөх ном билээ.
"Алтан зам" хөтөлбөрийн 3-р хэсэг, таны хологенетик профайлын Сувдан эрэмбэ сургалтын хэвлэмэл хувилбар. Хологенетик профайлын Сувдан эрэмбээсээ та үндсэн мэргэжил дуудлага, хамгийн дээд хувь заяагаараа амьдрахын тулд бусадтай хэрхэн хамтран ажиллах тухай суралцана. Цаг хугацаанд шахагдах орчин үеийн ертөнцөд энэхүү ном цэвэр агаараар амьсгалж, зөвхөн өөрийнхөөрөө байж аз жаргалыг хэрхэн бий болгохыг танд харуулна.
Энэ ном танд Сувдан эрэмбийн үндсэн элементүүд болох тойрог, зам, шугам зэрэг гол тэмдэглэгээнүүдийг ойлгож, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг харуулах болно.